Фэйсбүүк тун удахгүй болзооны цэстэй болно

2018 оны 06 сарын 12

Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Марк Цукерберг шинэ болзооны цэсийг нэмэх гэж буй тухайгаа хүмүүст дуулгалаа. 

"Энэ цэс жинхэнэ урт хугацааны үерхэл харилцааг бий болгоно. Зүгээр нэг хэсэгхэн хугацааны харилцааг биш" хэмээн тэр хэлсэн байна. Энэ цэс нь фэйсбүүк дээр найзууд биш хүмүүсийг хүртэл хооронд нь тохируулах боломжтой байх юм. Бусад хүмүүст харагдалгүйгээр болзооны профайл нээж, үүнд нэгдэх боломжтой болно. Энэ цэс нь үнэгүй байх гэнэ. 

Саяхан болоод өнгөрсөн хэрэглэгчдийн хувийн мэдээллийг тараасантай холбоотой томоохон асуудлын дараа тэд энэ шинэ цэсийг зарласан нь хүмүүсийн анхаарлыг татаад байна. Хэрэглэгчдийн мэдээллийг маш нууц хадгалах бөгөөд хэрэглэгчдэд таалагдах илүү олон сонирхолтой шийдлийг олж буйгаа тэд цохон тэмдэглэжээ. 

Уг шинэ цэс нь хувийн чат үүсгэж болох шинэ боломжтой ба энэ нь "Facebook messenger"-ээс тусдаа байх аж. Аль ч улсын, ямар ч хүнтэй холбогдох боломжтой учир олон улсын харилцаанд ч нөлөөлж мэдэх юм хэмээн үзэж байна. Мөн фэйсбүүкийн шинэ цэс зарлагдсан даруй бусад онлайн болзооны аппликэйшн, сайтууд "сандарч" буй сурагтай. Жишээ нь хүмүүсийн хамгийн өргөн хэрэглэдэг "Tinder" ийнхүү фэйсбүүкээр солигдох хандлагатай байна.

 

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: