Хүний "БИОЛОГИЙН ЦАГ" гэж юу вэ?

2018 оны 06 сарын 12

Өдрөөр бус цаг минутаар хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн нийгэмд иргэд цаг нарыг умартан ажилласаар байна. Хэдий ажиллах, хичээх, амжилт гаргах чухал ч эрүүл амьдралын хэвшил түүнээс илүү чухал юм.  Хүмүүс бидний биед биологийн цаг гэж байдаг бөгөөд, түүний дагуу ажил амьдралаа зохицуулж хэвших хэрэгтэйг эрдэмтэд онцолсоор байгаа юм. Ингээд танд хүний биологийн цагийн хуваарийг хүргэж байна. Та арай биологийн цагаа зөрчиж амьдардаг юм биш биз? 

01:00 цагт Бөх нойрсох үе өнгөрч амархан сэрж өвчин мэдрэх нь илүүтэй болно.

02:00 цагт Элэгнээс бусад эрхтэн ажиллахгүй тул кофе, цай, спиртийн зүйл ууж болохгүй.

03:00 цагт Цусны даралт доод хэмжээнд хүрч судасны лугшилт амьсгаа удааширна.

04:00 цагт Даралт бага. Харин сонсгол их соргог байна. Энэ цагт нас баралт их байна.

05:00 цагт Бөөр ажиллахгүй, нойр хөнгөн зүүдэлнэ. Энэ цагт босвол их сэргэлэн байна.

06:00 цагт Даралт ихсэн зүрхний цохилт түргэсч, судасны лугшилт олширно.

07:00 цагт Биеийн дархлал хамгаалах чадвар хүчтэй болно.

08:00 цагт Гүйцэд амарч бие хорт бодисоос бүрэн чөлөөлөгдсөн байна. Энэ үед архи ууж болохгүй. Уувал элэгний ачаалал ихэснэ.

09:00 цагт Сэтгэхүйн идэвх сайжирч өвчин мэдрэх нь багасна. Зүрх сайн ажиллана.

10:00 цагт Ажиллах чадвар ихэснэ. Иймд энэ цагийг үр бүтээлтэй ашигла.

11:00 цагт Зүрх, сэтгэхүй зохицон хэвийн сайн ажиллана.

12:00 цагт Бүх хүчийг дайчлах үе. Энэ цагт бүү хоолло.

13:00 цагт Элэг амарч байна. Ажиллах идэвх буурч ядарна. Ажил их ч амар.

14:00 цагт Биеийн хүч тамир суларна.

15:00 цагт Ажиллах чадвар сайжирна. Үнэрлэх, амтлах мэдрэхүй гоц сайн.

16:00 цагт Цусанд сахарын хэмжээ ихсэнэ. Энэ нь өвчний шинж биш.

17:00 Хөдөлмөрийн бүтээмж өндөр.

18:00 цагт Биеийн өвчин мэдрэх чадвар буурч, сэтгэцийн сэргэг байдал алдагдана.

19:00 цагт Даралт ихсэж сэтгэхүйн тогтонги байдал алдагдана. Толгой амархан өвдөнө.

20:00 цагт Биеийн байдал гайхамшигтай сайн, сэтгэл тайван байна.

21:00 цагт Цээжлэх зүйл амархан тогтоно. Ой ухаан хурц байна.

22:00 цагт Цусны цагаан бөөм олширно. Биеийн халуун буурна.

23:00 цагт Бие махбодь амрахыг шаардана. Эсийн сэргэн төлжих чанар үргэлжилнэ.

24:00 цагт Бие төдийгүй тархи амрахад бэлтгэгдэнэ. Мартамхай байх учир цээжилсэн зүйл тогтохгүй...

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: