Төрийн үйлчилгээний хөдөлгөөнт багийхан замдаа гарлаа

2018 оны 06 сарын 12

Сумын төвөөсөө алслагдмал амьдардаг аль эсвэл отроор нүүж яваа малчид, иргэдийн хувьд  дэлгүүр хоршоо, эмнэлэг, төрийн үйлчилгээ зэргээс хол, хэдэн зуун бээрийн цаана аж төрдөг. 

Тиймээс тэдгээр иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Баяндалай, Булган, Ханхонгор сумдад ажиллахаар өнөөдөр замдаа гарлаа. 

Төрийн үйлчилгээний хөдөлгөөнт багийнхан очсон газартаа

- Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, тусламж үйлчилгээ/эхо, в, с вирус, сахарын шинжилгээ/
-Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээ
-Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж үйлчилгээний талаарх үйлчилгээ
-Хууль эрх зүйн зөвлөгөө өгөх
-Уран бүтээлчдийн тоглолт
-Мал эмнэлгийн үйлчилгээ зэргийг үзүүлэх юм байна. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: