65 метр өндөр “Морин хуур” цогцолборын шав тавих ёслол болно

2018 оны 06 сарын 11

"Говийн бараа" ХХК-ийн хөрөнгө оруулалтаар барих Морин хуур  цогцолбор нь Монгол улсад анх удаа 65м өндөртэй баригдах бүтээн байгуулалт юм. 

Морин хуурын цар хэсэг нь 5 давхар байшин бөгөөд 3-5 давхар нь зочид буудал, 2 давхар нь ресторан, хурлын танхим, 1 давхар нь зочдыг угтах хэсэг, Морин хуурын амьд тоглолтын тайз, кофе шоп, бэлэг дурсгалын дэлгүүр, зоорийн давхар нь дулаан зогсооол байх юм. Морин хуурын ишээр 2 цахилгаан шат зочдыг хуурын 2 чихэн дээр гаргаж алсын бараа харуулна. 

Уг байгууламж ашиглалтад орсноор Өмнөговь аймгийн шинэ Даланзадгадад өнгө үзэмж нэмээд зогсохгүй тус аймаг руу гадаад дотоодын аялагч, жуулчдыг татах замаар үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн ач холбогдолтой бүтээн байгуулалт болно гэж эх сурвалжууд онцолж байлаа.

Морин хуур цогцолборын шав тавих ёслолын үйл ажиллагаа 2018 оны 6 дугаар сарын 15-ны баасан гаригт болно. Өглөөний 11:40 минутад барилгын талбайд ёслол эхэлж, үүний дараа аймгийн төвөөс 10км зайд байрлах Говийн Баянбүрд -1 жуулчны баазад  хүндэтгэлийн зоог барих юм байна.  Оройн 20 цагаас Ажнай талбайд урлаг оддын шоу тоглолт болж, тус гайхамшигтай бүтээн байгуулалтын ажил өрнөх эхлэл тавигдана. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: