Хугацаат цэргүүд тангарагаа өргөлөө

2018 оны 06 сарын 11

85 жилийн буурал түүхтэй, Хил хамгаалах байгууллагын 5 удаагийн аварга, “ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНТ” Хилийн цэргийн 0131-р ангийн хугацаат цэргүүд 6 дугаар сарын 10-ны өдөр тангарагаа өргөлөө.

Энэ жил Өвөрхангай, Дархан уул аймгаас цэргүүд татагдан ирснээрээ онцлог юм. 2017 оны Монгол улсын ШИЛДЭГ аймаг Өмнөговь, ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНТ Хилийн цэргийн 0131-р ангид алба хаахаар 90 гаруй цэрэг тангараг өргөж байна. 

Цэргийн тангаргийн баярт үе үеийн ахмад хилчид дайчид, аймаг орон нутгийн удирдлага, аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд, Өвөрхангай, Дархан уул аймгаас эцэг эхчүүд хүрэлцэн ирсэн байлаа.

Өмнөговь аймаг нь энэ жил 200 орчим сая төгрөгөөр хил хамгаалах салбартаа хөрөнгө оруулж, автомашин, мотоцикль унааны асуудлыг шийдэж өгсөн байна.

МОНГОЛ УЛСЫН ДАРХАН ХИЛ АМГАЛАН БАЙЖ, ХИЛЧИН ДАЙЧДЫН ХИЙМОРЬ ЗОЛБОО МАНДАН БАДАРЧ БАЙХ БОЛТУГАЙ

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: