Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой

2018 оны 06 сарын 11

2018.06.11 /БИЛГИЙН ТООЛЛЫН 27

ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ НОХОЙ ӨДӨР

Үс засуулбал: Өлзийтэй сайн

Наран ургах, шингэх: 04:54-20:49

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Суудал: Төмөр

Аргын тооллын 6 дугаар сарын 11, Сумъяа гараг. Билгийн тооллын 27, Гоё хүүхэн одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: