Хөддөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран ажиллана

2018 оны 06 сарын 08

Өмнөговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрыг түшиглүүлэн Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтийн дэмжлэгтэйгээр "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загвар төв" байгуулсан.

Өнөөдөр Швейцарийн хөгжлийн агентлагийн төлөөлөл Өмнөговь аймгийн удирдлагуудтай уулзаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загвар төвийн үйл ажиллагаатай танилцан, цаашид ажлын байр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, уул уурхайн компаниудтай хэрхэн уялдаж ажиллах талаар санал солилцлоо.

Мөн "Хөдөлмөр эрхлэлтийн эрэлт нийлүүлэлт" судалгааг хамтран хийх талаар ярилцлаа.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: