Ерөөлч, магтаалч Гомбын Оргойн Өв ном хэвлэгдэн гарлаа

2018 оны 06 сарын 07

Манай аймгийн Мандал-Овоо сумын уугуул МУСГЗ нэрт ерөөлч магтаалч аман билигтэн Г.Оргойн ерөөл, зүйр цэцэн үг, оньсого, аман шог зэрэг монголын аман зохиолын төрлийг хамарсан эрдэм шинжилгээний дэлгэрэнгүй удирдтгалтайгаар ном болгон эмхэтгэн уншигч олонд хүргэж байна.

Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагууд санхүүгээр дэмжин эмхэтгэл номыг хэвлүүлэхэд хамтран ажилласан ба Өмнөговьчуудын түүх соёлыг хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор тодорхой ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

МУСГЗ нэрт ерөөлч магтаалч аман билигтэн Г.Оргойн ерөөл, магтаалын хэсгээс:

"...Эцэг өвгөдөөс уламжилсан 
Эртний сайхан соёлоороо
Холын холдоо үргэлжилсэн
Хонгорын шаргал элсээрээ
Ховор нандин амьтад
Сүрэг сүргээрээ бэлчдэг
Халх даяар алдаршсан
Ханын хэцийн хүрэн тэмээтэй
Хонон өнжин саатмаар
Баян тансаг байгальтай
Өмнийн цэнхэр говь мину..." хэмээжээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: