Хавханд хөлөө гэмтээсэн тас шувууг аварчээ

2018 оны 06 сарын 07

Одоогоос арваад жилийн өмнө хөл нь гэмтсэн хэрээ шувууг нэг эмээ олж, хөлөнд нь чиг тавьж эмчилсэн түүх хэвлэл мэдээллээр цацагдаж байсан билээ. Тухайн хэрээ шувууны хөл нь эдгэрсэн ч гэсэн эмээгээс холдохгүй гэрийнх нь гадаа, эмнэлэгт хаа сайгүй дагаж явдаг болсон гэдэг.

Тэгвэл энэ явдалтай тун адилхан гэмээр нэгэн үйл явдал саяхан болжээ.

5 дугаар сарын дунд үеэр Ananda Batsurenфэйсбүүк хаягтай Ананд гэх аялагч залуу Хэнтийн нуруунд аялалаар явж байхдаа ой хөвчид анчдын тавьсан хавханд өртсөн тас шувууг олжээ.

Шувууны хоёр хөл нь хүнд гэмтсэн байсан бөгөөд аялагч залуу маань шувууг хотруу авч очин малын эмч Мөнхбаатарт үзүүлж, хагалгаанд оруулжээ. Тас шувууны 1 хөлийг тайруулсан ч сарын дараа нөгөө хөл дээрээ тогтдог болжээ. 

Энэ хугацаанд аялагч залуу тасыг эмнэлэгээс гаргаж, хөл нь эдгэртэл гэртээ хооллож, асарсан байна. Өдөрт 2 кг шинэ мах, цэвэр усаар хооллож, шархыг нь өдөр бүр цэвэрлэдэг байжээ.   Удалгүй тас шувууны бие нь тэнхрээд өөрөө нисээд явсан байна.

Хамгийн сонирхолтой нь тас шувууг анх эмнэлэгт хүргэж өгөөд эмчлүүлж байх хугацаанд ус өгөх бүрт аялагч залууг хараад уйлж байсныг эх сурвалжууд онцлон тэмдэглэжээ.

Хэдий махчин амьтан ч гэсэн зүрх сэтгэлдээ талархаж, баярлаж байсан биз ээ.

Фэйсбүүк хаяг:  Ananda Batsuren.

 Эх сурвалж: Дэлхийгээр Аялагчид World Wanderers

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: