Өмнөговийн Автотээврийн төвийн хот хооронд зорчих хуваарьт өөрчлөлт орлоо

2018 оны 06 сарын 07

Өмнөговь аймгийн Автотээврийн төв нь  иргэдийнхээ ажил амьдралын шаардлагад нийцүүлэн Даланзадгадаас Улаанбаатар хотруу, Улаанбаатар хотоос Даланзадгад руу зорчих тээврийн хэрэгслийн өглөөний 08 цаг болон 16 цагаас хөдөлдөг хуваарь дээр нэмэлтээр оройны 20 цагаас хөдлөх хуваарь шинээр гаргажээ. 

Мягмар, Пүрэв, Ням гаригуудад Улаанбаатар хотоос Даланзадгад явах чиглэлийн иргэд оройны 20 цагаас Тэнгэр худалдааны төвөөс зорчих боломжтой.

Харин Даваа, Лхагва, Баасан гаригуудад Даланзадгадаас Улаанбаатар хот чиглэлд явах иргэд мөн оройны 20 цагаас Хуучин Нисэх төвөөс зорчих боломжтой болжээ. 

Үнийн хувьд том хүн 22900 төгрөг, хүүхэд 11700 төгрөг буюу 20 цагаас зорчиход нэмэлт үнэ төлөхгүй юм байна. 

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: