Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК 5 жилийн ойгоо тэмдэглэж байна

2018 оны 06 сарын 06

Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК үүсэн байгуулагдсаны 5 жилийн ой тохиож байна.

Баярын хурал 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр болж, салбарын төлөөлөл, аймаг орон нутгийн удирдлагууд оролцож, шилдэг тэргүүний ажилтнуудаа шагнаж урамшууллаа.

Мөн 5 жилийн ойн хүрээнд спортын гурван төрөлт тэмцээнийг 2018 оны 06 дугаар сарын 02-03 ний өдрүүдэд "ӨБЦТС" ТӨХК-ийн спорт заал, спорт хорооны заал, Эрдмийн гэгээ сургуулийн зааланд амжилттай зохион байгуулж, шатар, одон бөмбөг, гар бөмбөгийн төрөлд нийт 25 байгууллагын 293 тамирчин, 60 багц медалийн төлөө өрсөлдөж, аваргаа тодруулжээ.

Тэдний хамт олон 18,8 сая квт цахилгаан эрчим хүч худалдан авч түгээлтийн алдагдлаар 35,8 хувийг алдаж байсан бол өнөөдрийн байдлаар 44 сая квт цахилгаан эрчим хүчийг худалдан авч 37,1 сая квт эрчим хүчийг хэрэглэгчиддээ борлуулж ашигтай ажиллаж байна.

Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээний хамт олонд халуун баяр хүргэж, амжилт хүсье.

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: