Гашуун сухайт боомтын худаг ус цэвэршүүлэх байгууламжтай боллоо

2018 оны 06 сарын 05

Гашуун сухайт хилийн боомт орчмын бүс нутагт суурьшдаг иргэд олон жил ундны усны асуудалтай амьдарсан. Хэт хатуулагтай ус нь шууд хэрэглэх боломжгүй тул тэд цэвэр усыг худалдан авч амьдрал ахуйдаа хэрэглэдэг. Мөн уснаас хамаарч элдэв өвчлөл гарсаар байдаг юм.

Харин "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-ийн хөрөнгө оруулалтаар аймгийн "Хөгжил хөрөнгө оруулалтын газар" ус цэвэршүүлэх, шүүх байгууламжийг шинээр гаргасан худагт байршуулж, ард иргэдийн эрүүл мэнд, амьдрах орчинд ихээхэн ач холбогдолтой бүтээн байгуулалтыг хийлээ. Олон жил ундны усны гачигдалтай, ус уухдаа л айдастай байдаг тус бүс нутагт ажиллаж, амьдарч буй иргэд ийнхүү худгаасаа цэвэр усыг авч хэрэглэх боломжтой болжээ.

Мөн иргэдэд ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Цагаан хад, Гашуун сухайт хилийн боомт орчмын бүс нутагт нойл душ, хогийн цэгүүдийг зам дагуу болон үйлчилгээний газарт байгуулахаар төлөвлөн, ажлыг эхлүүлсэн байна.

Цаашлаад Цагаан хад суурьшлын бүсийг байнгын тог цахилгаантай болгох, Хайрхан багийн төвд цагдаагийн тасаг, эмч, бусад төрийн байгууллагыг байршуулж төрийн үйлчилгээг ойртуулах ажлууд хэрэгжиж буйд иргэд талархалтай хандаж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: