"ЭРДЭМ ТӨГӨЛ"-ИЙГ БАЙГУУЛАВ

2018 оны 06 сарын 04

Аймаг орон нутгаа хөгжүүлэхэд иргэн бүрийн оролцоо маш чухал. Өмнөговьчууд 2018 оныг Бүтээн байгуулалтын жил болгон онцолсон. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд бүтээн байгуулалтад идэвхитэй оролцож байна. Өмнөговь аймаг дахь Капитрон банкны хамт олон Улсын тэргүүний Нэгдүгээр сургуулийн гадна талбайд "ЭРДЭМ ТӨГӨЛ"-ийг байгуулжээ. Тодруулбал 280 метр хашааг сольж, 500 ширхэг мод тарьж, зүлэгжүүлэлт, цэцгийн мандал, сүүдрэвчүүдийг хийсэн байна. Уг бүтээн байгуулалтын ажилд нийт 24,3 сая төгрөгийг зарцуулжээ.

Бүтээн байгуулалтад идэвхи санаачилгатай оролцож буй та бүхэндээ талархал илэрхийлье.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: