“Жаргалтай багачууд” баярын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

2018 оны 06 сарын 04

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн 66 жил, Хүүхдийн хөдөлгөөн байгууллага үүсч хөгжсөний 93 жилийн ойн хүрээнд “Жаргалтай багачууд” баярын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. 
Хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсч хөгжсөний 93 жилийн ой, “ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн 66 дахь жилийн ойг тохиолдуулан Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ, ДЗСЗДТГ, БСУГ, БТСГ, ХЖТ, ЦГ хамтран хүүхэд бүрийг гэр бүлтэйгээ хамтдаа баярлах, хөгжих боломжийг бүрдүүлэх, гэр бүлийн бахархлыг бий болгох, бусдыг хайрлан хүндэтгэх үзлийг төлөвшүүлэх, хүүхдийн авъяасыг нээж хөгжүүлэх, гэр бүлд хүүхдийн баярын дурсамж үлдээх зорилгоор "ЖАРГАЛТАЙ БАГАЧУУД" уриан доор хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулжээ. Баярын нээлтийн арга хэмжээнд Аймгийн ХЖТ-ийн уран бүтээлчид, МСС-тай Ханхонгор сумын ардын хөгжмийн хамтлаг, Урлагийн боловсрол олгох спорт бүжиг, ардын бүжгийн дугуйлангуудын авьяаслаг сурагчид, 2-р сургуулийн сурагч Д.Тэмүүлэн, Дуучин н.Хишигжаргал нар урлагийн тоглолт үзүүлж хүрэлцэн ирсэн хүүхэд багачууддаа шинэхэн уран бүтээлүүдээрээ бэлэг барьсан байна. 
Энэ удаагийн “Жаргалтай багачууд” баярын өдөр хүүхэд багачууддаа ЗДТГ, төрийн байгууллагууд хамтран 1000 номын бэлэг барьсан бөгөөд хүүхдүүдэд хэрэгцээ шаардлагатай мэдлэг оюунд нь хувь нэмэр оруулсан нь эцэг эхчүүд, хүүхдүүдэд улам сонирхолтой байлаа. 
Хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөрт зориулж цэцэрлэгийн ахлах бүлэг, бага ангийн дунд ангийн сурагчдад зориулан БТСГ-аас Дугуйн уралдаан, Миний мэдэх Олимп, БСУГ-аас Авто загваруудын тэмцээн, Үндэсний дархлаа, үзэсгэлэн, ГБХЗХГ-аас бүжгийн тэмцээн, Жаргалтай багачууд цардмал замын зургын уралдаан, Гэрэл зураг сонирхогчдын зургын үзэсгэлэнг амжилттай зохион байгууллаа.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: