Өмнөговьчууд хүүхдийн баярыг автомашингүй тэмдэглэлээ

2018 оны 06 сарын 04

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баярыг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв зам дагуу “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүллээ.

Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хүүхдүүд эцэг эх, гэр бүлтэйгээ хамтдаа баярлах боломжийг бүрдүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид Даланзадгад сумын төв /саад тойрох/-ийн хөдөлгөөнийг хааж аймгийн ЗДТГ-тай хамтран ”Жаргалтай багачууд” баярын үйл ажиллагааг зохион байгуулсан юм.

Жаргалтай багачууд баярын арга хэмжээ уран жолоодлого, гүйлт, дугуйн уралдаан гэсэн төрлөөр явагдсан ба хүүхэд багачууд маань айх аюулгүй, төв замаараа чөлөөтэй зорчиж баярлалаа.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: