ХОЁРДУГААР БАГИЙН ТӨВ, ӨРХИЙН ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2018 оны 06 сарын 04

Бүтээн байгуулалтын жил, Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд 15 сум, 58 багийг хамарсан олон ажлууд хийгдэж байна. Түүний нэг нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн төв, өрхийн эмнэлгийн хамт 2 давхар шинэ барилгын ажил өнөөдөр эхлээд байна. Орон нутгийн төсвийн 600 сая төгрөгийн хөрөнгөөр тус аймгийн "Тэлмүүн доной" ХХК гүйцэтгэж байна. Барилгын ажлыг 9 дүгээр сарын эхээр дуусгаж хүлээлгэж өгөх бөгөөд барилга дээр тогтмол орон нутгийн 20 хүн ажиллаж байна. Даланзадгад сумын 2, 6, 8 дугаар багууд шинэ багийн төв, шинэ энмэлгүүдтэй болж байгаа нь иргэдэд хүрэх төрийн ажил үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цар хүрээ, чанар хүртээмж сайжирна хэмээн үзэж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: