"Хамгаалалтын малгай-2018" арга хэмжээг анх удаа зохион байгууллаа

2018 оны 05 сарын 31

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нийт мотоцикльтой иргэдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор “Хамгаалалтын малгай-2018” арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд тус сумын нийт 500 мотоцикльтой өрхөд хамгаалалтын малгайг нэг удаа үнэ төлбөргүй олгожээ. 

Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад нийт 24 сая төгрөгийн зардал гарсан бөгөөд тус хөрөнгийг Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олгосон юм. 

Малгайжуулалтын аян нь улсын хэмжээнд анх удаа зохион байгуулагдсан шинэлэг арга хэмжээ болсон бөгөөд МАК ХХК, Чинхуа МАК, Өмнийн говийн элс ХХК, Өсөх зоос ХХК, АГМ майнинг ХХК, Баатарван транс ХХК, Бласт ХХК, Жавхлант орд ХХК дэмжин оролцсон байна. 

 

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: