Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой

2018 оны 05 сарын 31

2018.05.31/ БИЛГИЙН ТООЛЛЫН 17

ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

Үс засуулбал: Өнгө зүс доройтно

Наран ургах шингэх: 05:01-20:40

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Суудал: Хий

Аргын тооллын 5 дугаар сарын 31, Бархасвадь гараг. Билгийн тооллын 17, Гар одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 05:01 минутад мандан, 20:40 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөт эй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: