"Говийн хүчтэн дэвжээ"-ний бөхчүүд тэргүүн байр эзэлжээ

2018 оны 05 сарын 30

Улсын начин Б.Чинзориг, Б.Сумъяа нарын санаачилгаар 1970-1980-аад оны үед говийн аймгуудын дунд зохион байгуулдаг байсан Үндэсний бөхийн барилдааныг сэргээж, энэ жилээс зохион байгуулахаар болсон байна. 

5 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Дундговь аймгийн аварга шалгаруулах барилдааныг говийн 4 аймгийн бөхчүүдийг оролцуулан зохион байгуулжээ.

Уг барилдаанд Өмнөговь аймгийн "Говийн хүчтэн дэвжээ" -ний бөхчүүд багийн дүнгээр 1-р байр эзэлсэн байна.

Та бүхнийг монгол бөхийн босоо цагаан хийморь мөнхөд ивээж байх болтугай.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: