"Өглөөний клуб"-ын хамт олон "Гэрэлт гудамж-2" төслийг хэрэгжүүлж байна

2018 оны 05 сарын 29

"Таны оролцоо ирээдүйг гэрэлтүүлнэ" уриатай ажилладаг Өмнөговь аймгийн "Өглөөний клуб"-ын хамт олон аймгийнхаа залуусыг эерэг хандлага, зөв бүтээлч байдалд үргэлж уриалсаар байдгийг уншигч та анзаарсан байх.

Нийгэм, бидний амьдарч буй орчинд үүссэн аливаа асуудлыг  үйл хөдлөлөөрөө  хөндөж, хэлэх үгээ үйлдлээрээ илэрхийлдэг нээлттэй байгууллага гэж тэд өөрсдийгөө тодорхойлдог.

“Өглөөний клуб” нь шатрын дугуйлан, өглөөний ярилцлагууд, хүүхэд багачуудын ирээдүйд сайн сайхныг хүссэн сургалтууд, сайн дурын ажлуудыг зохион байгуулдаг. Мөн Өмнөговь аймгийг хамгийн анх “Гэрэлт гудамж”-тай болгох санаачлагыг гаргаж, тухайн ажлаа өөрсдөө хийж гүйцэтгэсэн зүтгэлтэй залуус.

Харин тэд "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр", хүүхдийн баярт зориулаад "Гэрэлт гудамж-2" төслийн ажлыг дахин эхлүүлсэн байна. 

Энэ ажлын хүрээнд худалдааны төвийн замын эсрэг талын гэрэлт гудамжтай саадыг шинээр тохижуулж, тус гудмын замыг бүтэн цутгаж, сандал, хогийн сав шинээр нэмж,  WiFi орчинтой болгохоор зорьжээ.

Салбар салбарт ажилладаг залуучуудын хүрээллээс бүтсэн клубын гишүүд тохижилтын ажлыг ажлын бус цагаараа гүйцэтгэж, "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" Өмнөговийн багачууддаа өөрсдийн хүч хөдөлмөрөөр бэлэг барихаар хөдөлмөрлөсөөр байна.

Зөв хандлага, бүтээлч байдалд уриалдаг Өглөөний клуб-ын залуустаа амжилт хүсье. 

"ТАНЫ ОРОЛЦОО ИРЭЭДҮЙГ ГЭРЭЛТҮҮЛНЭ"

Фэйсбүүк хуудас: Өмнөговь аймгийн Өглөөний клуб 

Хандивийн данс: Хаан банк - 5585712878/Өмнөговь аймгийн Өглөөний клуб НҮТББ/

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: