БНХАУ нэг сард 1 сая иргэнийг ядуурлаас гаргаж байна

2018 оны 05 сарын 29

БНХАУ сүүлийн 40 жилийн хугацаанд ядуурлыг бууруулах хөтөлбөрийг  хэрэгжүүлж байгаа бөгөөд сүүлийн таван жил илүү эрчимжүүлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд алслагдсан хөдөө орон нутгийн иргэдийг ядуурлаас бууруулах тал дээр онцгойлон анхааран ажиллаж, газар тариалан эрхэлж байгаа ядуу иргэдэд газрыг өгч тэдэнд ажиллах боломж олгож, бүхий л талаар дэмжин ажиллаж байгаа ажээ. Энэхүү ажлыг сурвалжлахаар Монголын сэтгүүлчдийн баг БНХАУ-д 6 хоног ажиллалаа.

Ядуурлыг бууруулах газрыг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэд бие даасан агентлаг болгон анх 1986 онд байгуулж байсан байна.

Энэ агентлагийн гол чиг үүрэг нь:

  • Ядуурлыг бууруулах бодлого, төлөвлөгөө боловсруулах;
  • Хууль, дүрэм журам батлах;
  • Ядуурлыг бууруулахад зориулсан төсвийн хуваарилалтыг хянах;
  • Улс орны ядуурлаас бууруулах судалгаа шинжилгээ хийж хөгжүүлэх үндсэн стратегийн бодлогын дээд байгууллага юм.

БНХАУ-ын Ядуурлыг бууруулах хөтөлбөрийг Засгийн газар, Коммунист намын төв хороо 5 жилийн төлөвлөгөө боловсруулж энэхүү ажлыг хийж байгаа ажээ. Дан ганц улсаас дэмжээд зогсохгүй хөгжсөн бүс нутаг, Төрийн болон хувийн ААН-үүдтэй хамтран ажиллаж байна. Ядуу иргэдийн бас нэг гол тулгамдаад байгаа асуудлын нэг бол яахын аргагүй эрүүл мэндийн тогтолцоо юм. Ядуу иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авахдаа 10%-с дээш эмчилгээний зардлыг улсаас дааж байгаа аж. 2012 онд БНХАУ-ын Коммунист Намын 18-р их хурлаар  хятадын бүх иргэд 2021 онд чинээлэг амьдралын түвшинд хүрнэ гэсэн зорилт тавин ажиллаж байна. Ядууралтай байгаа орон нутгууд нь голдуу алс хязгаар, хөдөө орон нутгийн иргэд байгаа нь судалгаагаар харагдаж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд одоогийн байдлаар сүүлийн 40 жилийн хугацаанд 800 сая иргэдийг ядуурлаас гаргаад байна. Үүнийг Дэлхийн банк дүгнэлтдээ онцолсон байдаг. Сүүлийн 5 жилийн хугацаанд эрчимжүүлэн ажилсаны үр дүнд 60 сая иргэнийг ядуурлаас гаргажээ. Энэ нь нэг сард 1 сая иргэнийг ядуурлаас гаргаж чинээлэг амьдралын түвшинд хүргээд байгаа гэсэн үг юм. Ядуурлаас гаргахдаа улсаас тэтгэмж өгөх биш, хөдөлмөрийн чадвартай иргэдийг  хөгжүүлэх тэднийг ажлын байраар хангах суурь нөхцөлийг бүрдүүлэхэд л голлон анхаарч байгаа юм.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: zindaa.mn

Д.Дорж

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: