Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой

2018 оны 05 сарын 28

2018.05.28/ Билгийн тооллын 14

Зуны тэргүүн улаагчин могой сарын хоёр хар мэнгэтэй цагаан бич өдөр

Үс засуулбал: Эд мал арвидна

Наран ургах, шингэх: 05.02-20.37

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Суудал: Ус

Аргын тооллын 5 дугаар сарын 28, Сумъяа гараг. Билгийн тооллын 14, Хонгоруог одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 05 цаг 02 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, хараал жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: