"Үлэмжийн чанар" соёлын төв ашиглалтад орлоо

2018 оны 05 сарын 21

Өмнөговь аймгийн Ханбогд суманд ҮЛЭМЖИЙН ЧАНАР соёлын төвийг байгуулж 5-р сарын 18-ны өдөр ашиглалтад орууллаа.

Ханбогд сумын уугуул Монгол улсын СГЗ И.Нарангэрэлийн санаачилгаар 2015 онд шав тавьж эхлүүлсэн 350 хүний суудалтай, 2400 мкв ҮЛЭМЖИЙН ЧАНАР соёлын төвийг орон нутгийн төсвийн 3,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулсан байна.

Үлэмжийн чанар хэмээн нэрлэхийн учир Ноён хутагт Д.Равжаа галбын гурван хийдийн нэг болох Дэмчогийн хийдийг байгуулахдаа Ханбогд хайрханыг ногоон торгон дээл өмссөн, лимбэ үлээсэн үзэсгэлэн төгөлдөр эмэгтэй эзэнтэй хэмээн үзэж ҮЛЭМЖИЙН ЧАНАР дуугаа зориулсан байна. Үүнд үндэслэж Ханбогд сумын соёлын төвийг ҮЛЭМЖИЙН ЧАНАР хэмээжээ. 

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: