Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой

2018 оны 05 сарын 21

Үс засуулбал: Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ

Наран ургах, шингэх: 05.07-20.30 

Барилдлага: Рашаан

Шүтэн барилдлага: Сансар

Суудал: Уул

Аргын тооллын 5 сарын 21, Сумъяа гараг. Билгийн тооллын 7, Үнэг одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 07 минутад мандан, 20 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайна. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжах, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. 10 цаг 29 минутад өчүүхэн дүүрэн эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: