Эрэгтэйчүүдийн анхдугаар чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна

2018 оны 05 сарын 18

Өмнөговь аймгийн эрэгтэйчүүдийн анхдугаар чуулган өчигдөр буюу 5-р сарын 17-нд ХЖТ-т эхэллээ.

Салбар салбарын 15 сумын төлөөлөл 400 гаруй эрэгтэйчүүд нэг дор чуулж, эрчүүдийн өмнө тулгамддаг асуудал, гэр бүлийн үнэ цэнийн талаар хэлэлцсэн байна. 

Тухайлбал зонхилон тохиолдох сахарын өвчин, элэг цөс, түрүү булчирхайн өвчлөл, нас баралт зэргийн талаар харилцан ярилцаж,  өрх гэрийн өмөг түшиг болсон эрчүүдийн хүндлэл, гэр бүлийн үнэ цэнэ хайр халамжийн талаар санал бодлоо солилцжээ.

Тус чуулганд урилгаар МУАЖ П.Цэрэндагва, МУАЖ Д.Мэндбаяр нар оролцсон нь чуулганы нэгэн онцлог байлаа. Эрэгтэйчүүдийн анхдугаар чуулган өнөөдөр эрүүл мэндийн үзлэгээр үргэлжилж байна. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: