Өмнөговьчууд 850 хүний суудалтай шинэ театртай болно

2018 оны 05 сарын 17

Өмнөговь аймгийн Даланзадгадад 850 хүний суудалтай театрын барилга барих ажил эхэллээ.
Уг барилгыг 13 тэрбум төгрөгийн өртгөөр барихаар төлөвлөж байгаа бөгөөд жил дамжих энэхүү бүтээн байгуулалтыг эхний удаад 6,5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр ажлыг ийн эхлүүлээд байна. 

Орон нутаг, Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хамтарсан хөрөнгө оруулалтаар хийх энэхүү бүтээн байгуулалтын ажлыг "Жи жи ай" ХХК, "Хүннүгийн говь" ХХК нар хамтран гүйцэтгэж байна. 

Гэрээнд тусгасан хугацааны дагуу 2019 оны 08 сарын 01-нд дуусгаж хүлээлгэж өгөх ба шинэ театртай болсноор Өмнөговьчуудын соёл урлагийн салбарт томоохон хөрөнгө оруулалт болоод зогсохгүй уран бүтээлчдээ дэмжсэн, таатай нөхцөл боломжийг бүрдүүлсэн дорвитой ажил болно гэж онцолж байна. 

Тус аймгийн ХЖТ-ын хамт олон 1959 онд баригдсан барилгад үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Хуучин театрын барилга нь 300 гаруй хүний суудалтай бөгөөд сүүлийн жилүүдэд байн байн засвар хийж тордсоор өдий хүрчээ. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: