Өмнөговийн тамирчид 170 км замыг дугуйгаар туулжээ

2018 оны 05 сарын 17

Өмнөговь аймгийн 28 тамирчин Даланзадгадаас Баяндалай сум хүртэл 86 км буюу ирж очихын нийтдээ 170 км замыг дугуйгаар туулаад иржээ.

Уг аялалд Даланзадгад сумын ахмадын клуб, Өглөөний клуб, ХААН банк,  Биеийн тамир спортын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, аймгийн Засаг даргын тамгын газрын тамирчид оролцсон байна. 

Тэд аймагтаа дугуйн спортыг хөгжүүлэх, авто машинаас татгалзах, өөрсдийн бие бялдартаа анхаарах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, дугуйн спортоор хичээллэдэг тамирчдыг идэвхжүүлэх зорилгоор уг аяллыг зохион байгуулсан гэж онцолж байлаа. Энэхүү аялалд оролцсон хамгийн өндөр настай тамирчин нь дугуйн спортын нэгдүгээр зэрэгтэй 74 настай  тамирчин байсан нь олны анхаарлыг ихэд татаж байсан.

Дугуйчид дээрх замыг хоёр  өдөр аялсан бөгөөд дугуйгаар 10 цаг явжээ. Тэдний нийт туулсан замын 50 хувь нь өгсүүр замтай байсан бөгөөд Говь гурван сайхан уулын дундуур нэвтэрч өгсүү, уруу, салхитай нартай, жиндүү хүйтэн цаг агаарын үзэгдлийг үл ажран тэд хүрэх газартаа ирж, зорилгоо биелүүлжээ.

Энэ удаагийн аяллыг Өмнийн говийн элс ХХК дэмжиж ивээн тэтгэн оролцсон ба  өгсүү уруу, салхитай хэцүү нөхцөлд хэдий ч дан хатуу хучилттай авто замаар явснаараа онцлог байлаа.
Аймаг орон нутагт дугуйн спортыг хөгжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байгаа юм. Тухайлбал 2017 онд 1,9 км дугуйн зам тавьсан бол 2018 онд 5 км замыг тавьж байна. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: