Залуучуудын гарааны бизнесийг дэмжих төсөл хөтөлбөрийг 47 сая төгрөгөөр санхүүжүүлнэ

2018 оны 05 сарын 16

Өмнөговь аймгийн залуучуудын гарааны бизнесийг дэмжих төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх сургалт арга хэмжээ "Хаан гэр" төвд энэ сарын 15-нд боллоо.

Шейцарийн хөгжлийн агентлаг, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, ХХҮГ, ГБХЗХГ хамтран нийт 47 сая төгрөгөөр эхний байрт шалгарсан төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх юм.

2017 онд 90 гаруй залуус оролцсоноос 47 иргэн одоогийн байдлаар бизнесээ өргөжүүлэн явж байна. Энэ жил илүү олон залуусын төслийг санхүүжүүлэх зорилготой ажиллаж буйгаа төслийг санхүүжүүлэгч, уг арга хэмжээг зохион байгуулагчид онцолж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: