Англи хэлний үнэ төлбөргүй сургалтыг зохион байгуулж байна

2018 оны 05 сарын 16

Өмнөговь аймагт "Англи хэлтэй-Өмнөговь" иргэдийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, англи хэлний үнэ төлбөргүй сургалтыг аймгийн "Насан туршийн боловсролын төв"-д зохион байгуулж байна.

Долоо хоногийн 6 өдөрт хичээллэдэг ба англи хэлээ сайжруулах хүсэл эрмэлзэлтэй хэн бүхэн хамрагдах боломжтой юм. Даваа гаригаас Бямба гариг хүртэл сонсох, ярих, бичих, унших чадварын хичээлийг өдөрт 07:30, 11:00, 15:00 цагт зааж байна.

Мэргэжлийн ур чадвартай Г.Анхмаа багшийг гэрээгээр ажиллуулж байгаа бөгөөд яриа, дүрмийн мэдлэгээ сайжруулах түүнчлэн англиар ярьдаг, бичдэг болох зорилготой нийт Өмнөговьчуудад уг сургалт нээлттэй юм.

Энэ сургалтад сонирхсон бүхэн хамрагдаж хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжтой. Дэлхийн хэлийг эзэмшиж, даяаршиж буй нийгэмтэй хөл нийлүүлэн алхацгаая хэмээн аймгийн ЗДТГ-аас уриаллаа. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: