Хүний эрхийн үндэсний комиссын ажлын хэсэг манай аймагт ажиллалаа

2018 оны 05 сарын 10

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнөөдөр Өмнөговь аймагт ажиллалаа.

Энэ үеэр "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг зохион байгуулж, өнөөдөр 9:00 цагаас аймгийн удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо. Мөн Нутгийн удирдлагын удирдлагын ордны "Сүлд" танхимд төрийн албан хаагчдыг хамруулсан нэгдсэн сургалтыг зохион байгуулжээ.

"Хүний эрх гэдэг бол хүний нийгэмдээ ажиллаж амьдрах нөхцөл боломж юм. Энэ нөхцөл боломж алдагдахаар хүний эрх алдагддаг хэмээн ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж онцолж, "ХҮНИЙ ЭРХИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨР"-г хууль, шүүхийн байгууллагын үйл ажиллагаатай биечлэн танилцах арга хэмжээгээр үргэлжлүүллээ. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: