Монголын Урчуудын эвлэлийн хорооны дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдлийн үзэсгэлэн худалдаа манай аймагт болно

2018 оны 05 сарын 10

Дүрслэх урлагийг сурталчлах, орон нутгийн онцлог, байгалийн үзэмжийг уран бүтээлчийн санаагаар дүрслэн илэрхийлсэн дүрслэх урлагийн олон төрлийн бүтээлүүдийг олон нийтэд үзүүлж танилцуулах зорилгоор  Монголын Урчуудын эвлэлийн хорооны дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдлийн "ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА"  хоёр өдрийн турш манай аймагт зохион байгуулагдах юм байна. 

2018 оны 5-р сарын 11-12-нд болох тус үзэсгэлэн худалдаанд баримал, керамик, уран зураг, сийлбэр, каллиграф, чимэглэх урлаг, орчин үеийн урлагийн төрлүүдийг хамруулан 15 уран бүтээлчийн 60 гаруй бүтээлээр үзэсгэлэн гаргах юм. 

Энэхүү үзэсгэлэнгийн үеэр бүтээлийн худалдаа, ДУДС-ийн элсэлтийн бүртгэл, каллиграф /тусгай бэлдэц дээр хүссэн үг/-ээ бичүүлж болно.
Мөн дүрслэх урлагийн багш нарт сургалт, кино, уран зургийн уралдааны шалгаруулалт гэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулахаар хөтөлбөртөө тусгажээ.  

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: