ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСЭГ-ийн өдрийг зохион байгууллаа.

2018 оны 05 сарын 05

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар үндэсний бичиг, соёлоо түгээн дэлгэрүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх бичиг соёлын дурсгалыг сурталчлан таниулах, иргэд, өсвөр үеийнхэнд босоо монгол бичгээ эзэмшүүлэх зорилгоор ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСЭГ-ийн өдрийг зохион байгууллаа.
Тус өдрөр “Бидний бахархал – Монгол бичиг” монгол бичгийн цэвэр сайхан бичлэгийн уралдаан, Монгол бичгийн цахим хэрэглээ сургалт, хичээнгүй, бийрийн, эвхмэл, дүрс бичгийн төрлөөр үзэсгэлэн, бичиг соёлын дурсгалын үзэсгэлэн зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа.
Мөн энэ үеэр “Бидний бахархал – Монгол бичиг” уралдааны үзэсгэлэн, иргэдийн дунд “ Хурдан уншлагын уралдаан”, сурагчдын дунд “Хурдан уншлага”-ын уралдаан, Монгол бичгээр гарын үсгээ зурах уралдаан зохион байгуулж шилдгүүдийг шалгарууллаа.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: