ХӨДӨЛМӨРИЙН АМТ ҮЗЭСГЭЛЭН БОЛЛОО

2018 оны 05 сарын 05

"ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР" хөтөлбөр энэ жилийнхээ үр дүнг тайлагнах ажлууд зохион байгуулагдсаар байна.
Хүүхэд багачуудыг амьдрах ухаан, хөдөлмөрт сургах, хөдөлмөрч хичээнгүй хүмүүн болгон төлөвшүүлэх зорилгоор төмөр эдлэл, нэхмэл, сүлжмэл, гар урлал, ноос ноосон бүтээгдэхүүн, эсгий, оёдол өсгүүр, сур харвааны эдлэл хэрэглэлийн чиглэлээр 11 сургагч багш 220 гаруй сурагч хүүхдүүдийг хамруулсан "ШАВЬ СУРГАЛТ" амжилттай хэрэгжиж өнөөдөр хийсэн, сурсан бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргалаа. Үзэсгэлэнд: 8 сургуулийн 300 гаруй хүүхдийн бүтээл тавигдаж, бүтээлүүд нь 1000-70.000 төгрөгийн хооронд үнэтэй борлуулагдаж нийт 1.5 сая төгрөгийн боруулалт хийгдэж, 600.000 төгрөгийн захиалга авсан байна.
"ХӨДӨЛМӨРИЙН АМТ" үзэсгэлэнгээр сур харвааны сургалтаар "Сурын хасаа"- хийснийг Спортын сургалттай 7-р сургууль 250.000 төгрөгөөр худалдан авч, хөдөлмөрийн үр шимийг хүртээсэн бөгөөд оёдол эсгүүрийн чиглэлээр сурсан хүүхдүүд өөртөө хувцас хийж өмссөн онцлогтой үзэсгэлэн боллоо. 
Бүтээл төрөл бүрээр 1-3 байр эзлүүлж хөдөлмөрч хүүхдүүдээ шагнаж урамшууллаа.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: