ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАР САЙН ТУРШЛАГАА СОЛИЛЦЛОО

2018 оны 05 сарын 05

Багш хөгжлийн хөтөлбөр-ийн хүрээнд СӨБ-ын багш нар “ХИЙХ ХҮН АРГА ХАЙНА” 2 дахь бүтээгдэхүүнийг ашиглан хичээлийн хэрэглэгдэхүүн хийж үзэсгэлэн гаргаж, туршлагаа солилцлоо. Багш нар маань хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх, хүүхдийн хурууны жижиг булчинг хөгжүүлэх, жижиг гэлтгүй бүтээгдэхүүнээр олон олон бүтээлүүдийг хийсэн байлаа.
Хүүхдийн нас, сэтгэхүйд тохирсон хичээлийн хэрэглэгдэхүүн болохуйц өнгө, будаг гарахгүй чамин тоглоом наадгай хийсэн нь цэцэрлэгийн багш нарын нарийн ур ухаан шингэсэн, ажлын бус цагаар цаг заваа гаргаж хамтарч урласан бүтээлүүд юм. 
Энэхүү бүтээлийн үзэсгэлэнгийн нэгдсэн шалгаруулат хийж, цэцэрлэг, багш нарыг урамшуулна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: