Монголд орчин цагийн сэтгүүл зүй үүсч өдгөө 105 жилийнхээ түүхт ойтойгоо золгож байна.

2018 оны 05 сарын 05

Тэртээ 1913 онд “Шинэ толь” нэртэй сонин хэвлэгдэн гарснаар Монголд орчин цагийн сэтгүүл зүй үүсч өдгөө 105 жилийнхээ түүхт ойтойгоо золгож байна.
Улс эх орныхоо түүхийг хамтдаа бичилцэж, өдөр тутамд, цаг ямагт үнэний дуу хоолой нь болж үзгэн хүлгээр жигүүрлсэн хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт ажиллаж байсан, ажиллаж буй эрхэм сэтгүүлч уран бүтээлчиддээ Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе.
Манай аймгийн хувьд анх 1945 онд “Говийн мэдээ” сонин хэвлэгдэн гарснаас хойш сэтгүүл зүйн салбар үүсч хөгжин одоогийн байдлаар 3 телевиз, 2 сонин, 1 бүсийн радио тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. 
Хэвлэл мэдээлэл бол нийгмийн толь бөгөөд ард иргэдийн мэдэх эрхийг хангах “ус агаар” нь юм. Нийгмээсээ түрүүнд нь алхаж цэнзуртэй, шуурхай, шудага, бодит үнэнийг түгээн дэлгэрүүлэх хариуцлагатай бөгөөд эрхэм үүрэг зөвхөн сэтгүүлч танд л байдаг.
Өнөөдрийн түвшинд технологийн ололт дагасан цахим сэтгүүл зүй түлхүү хөгжиж түүнийг дагасан эрсдэлүүд бий болж байна. Олон нийтийн цахим сүлжээ хүн бүр “сэтгүүлч” байх боломжийг олгосноор мэргэжлийн сэтгүүл зүй илүү чадварлаг, хариуцлагатай, ёс зүйтэй байх шаардлагатайг анхруулж, сануулах боллоо.
Үнэнд мөхөшгүй, үзгэн хүлэгт сэтгүүлч уран бүтээлчид та бүхэндээ баярын мэндийг дэвшүүлж, аз жаргал, гэгээн бүхний дээдийг хүсье.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: