ЧИНГИС ХААНЫ ҮЕИЙН ТҮҮХЭН БҮЖГИЙГ ОРЧИН ЦАГТАЙ УЯЛДУУЛАН ДЭГЛЭЖ НИЙТИЙН ХҮРТЭЭЛ БОЛГОЛОО

2018 оны 05 сарын 05

Хүүхэд хөгжлийн түлхүүр хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй ажлуудын нэг нь "ТОЙРОН БҮЖИГ" юм. Монголчууд эрт дээр үеэс эхлэн эвлэлдэн нэгдэх, бат бэх хана хүрээ бий болгох зорилгоор дайн байлдааны үеэр ТОЙРОН БҮЖИГ хийж эв нэгдлээ эрхэмлэн бататгаж ирсэн түүхтэй. Энэхүү түүхэн бүжгийг хүүхэд багачууддаа сурталчлан таниулах, сургах зорилгоор “Хүүхэд хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд анх удаа цэцэрлэгийн багш нар санаачлан орчин үеийн хөгжимт хөдөлгөөнтэй хослуулан дэглэж 1380 хүүхдийг хамруулан тойрон бүжиг хийлээ. 
Хүүхэд багачууд маань багшийнхаа дэглэсэн бүжгийг маш сайн сурч үеийн найз нөхөддөө сурталчлан таниулахад ихээхэн хувь нэмэр орууллаа. Санаачлан, хамтарч дэглэж нийтэд хүргэсэн багш, бүжигчин дүү нартаа талархал илэрхийлж, ажлын амжилт, сурлагын өндөр амжилт хүсье.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: