“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН САХИЛГА ХАРИУЦЛАГЫГ САЙЖРУУЛАХ НЬ” сургалтыг зохион байгууллаа

2018 оны 05 сарын 05

МУ-ын Засгийн газраас 2018 оныг төрийн албан хаагчийн сахилга хариуцлагыг сайжруулах жил болгон зарласантай холбогдуулан төрийн байгууллагын бүх шатанд тухайн албан даалгаварыг хэрэгжүүлж ажиллах үүднээс шат дараалсан сургалтуудыг зохион байгуулсаар байна. 
Өнгөрсөн 7 хоногт сумдын ЗДТГ-ын дарга нар, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулсан бол өнгөрсөн пүрэв гарагт багийн Засаг дарга нарт “ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН САХИЛГА ХАРИУЦЛАГЫГ САЙЖРУУЛАХ НЬ” сургалтыг зохион байгуулсан байна. 
Сургалтаар: Зөрчлийн тухай хууль, гамшгаас хамгаалах арга хэмжээ, мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, хэрэглэгчийн үнэлгээ, анхаарах асуудлууд, статистикийн сургалт болон удирдлагын академийн багш нарыг урьж ирүүлэн сургалт зохион байгуулагдаж байна. 
Хамгийн гол нь: Сургалтын үр дүнг орон нутагтаа очоод хэрэгжүүлэх, алслагдсан хөдөөгийн малчдад, мэдлэг мэдээлэл болгон түгээх, багийн Засаг даргын өдөр тутмын ажилдаа дагаж мөрдөх, төрийн байгууллагын анхан шатны үйлчилгээг иргэддээ тэгш хүртээмжтэй хүргэх талаар хаа хаанаа анхаарч ажиллахыг зохион байгуулагчдаас анхааруулж байгаа юм.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: