Шавь сургалтад хамрагдаад өрхийн орлогоо нэмэгдүүлж байна

2018 оны 05 сарын 05
Өмнөговь аймгийн хэмжээнд иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Тодруулбал эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг эргэн төлөхгүй нөхцөлтэйгээр аймгийн ЗДТГ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас санхүүжүүлж байна.

Т.Мөнхбаяр нь "Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "Уран учиг" төсөл хөтөлбөрөө санхүүжүүлэн амжилттай хэрэгжүүлж байна. Аймаг орон нутгийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр шавь сургалтыг зохион байгуулснаар олон оёдолчдыг мэргэшүүлж, цаашид өөрсдөө оёдол эсгүүр хийн өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжийг олгож байгааг тэд онцолж байна.

Эсгий урлал, гар урлал, ноос ноолууран бүтээгдэхүүн хийхийн зэрэгцээ ажлын хувцас оёж байна. Хэд хэдэн уул уурхайн компанид ажлын хувцас хийж нийлүүлдэг бөгөөд нэг ээлжиндээ 150-200 ширхэг хувцасыг шавь нарын хамт оёж, нийлүүлдэг гэнэ.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүд үр дүнтэй хэрэгжиж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: