Даланзадгад суманд хүүхэд харах үйлчилгээ амжилттай хэрэгжиж байна

2018 оны 05 сарын 05

Өмнөговь аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг бодлогоор дэмжиж буй ажлууд үр дүнтэй явж байна. Даланзадгад суманд хүүхэд харах үйлчилгээг хэрэгжүүлдэг Ц.Өнөрцэцэг эмэгтэй 2017 онд "Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд хамрагдан тодорхой санхүүжилтыг авсан. Улмаар хүүхэд харах үйлчилгээнийхээ чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, орчиндоо тохижилт хийсэн байна. Түүнчлэн гар доорх материал ашиглан хүүхдийн тоглоом, хичээлийн хэрэглэгдэхүүн хийж өдөр тутмын сургалтын үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: