Хүүхдээ түлэгдэлтээс хамгаалахад тань тусална

2018 оны 05 сарын 05

Өмнөговь аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бүлэг хоршоодын бичиж ирүүлсэн төслийг эргэн төлөлтгүйгээр санхүүжүүлэх ажлыг "Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байна. 2017 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэний 36 төслийг 42,1 сая төгрөгөөр санхүүжүүлсэн байна.

Даланзадгад сумын иргэн О.Цэцэгсүрэн болон түүний нөхдийн байгуулсан бүлэг хоршоо нь аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хамтран хэрэгжүүлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөс 3 сая төгрөгийн буцалтгүй санхүүжилтыг авч, цахилгаан тогооны суурийг хийн борлуулж байна. 4 сарын хугацаанд 20 орчим халуун тогооны суурийг хийж сумдад борлуулжээ. Эдэлгээ удаан, суурь болоод зогсохгүй гал тогооны авсаархан шкаб болчихдог олон давуу тал тэдний бүтээлд байна. Нэг бүрийн үнэ 80,000 төгрөг.

0-15 насны хүүхдийн нас баралтын 70-80 хувь нь түлэгдэлт байдаг байна. Халуун тогооны суурийг хийснээр үр хүүхдээ түлэгдэлтээс хамгаалаад зогсохгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө хөдөлмөр эрхэлж, өрхийн орлогоо нэмэгдүүлж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: