Өмнөговийн охин "Дэлхийн шатрын аварга" шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

2018 оны 05 сарын 01

Итали улсын Сардина аралд энэ сарын 21-30-нд сонирхогчдын шатрын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд 63 орны 245 тамирчид 1700, 2000, 2300 гэсэн чансааны ангилалд өрсөлдсөн байна. 

Тус тэмцээнд Монгол Улсаас 9 тамирчин оролцож, нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ.

Даланзадгад сумын спортын төрөлжсөн 7-р сургуулийн сурагч Б.Халиун 1700 хүртэлх чансаатай эмэгтэй ангилалд мөнгөн медаль хүртэж түүхэн амжилт гаргалаа.

Эмэгтэйчүүд 2300 хүртэлх чансааны ангилалд тус тэмцээний 2017 оны аварга ДШХ-ны мастер Б.Баярмаа түрүүлж, сонирхогчдын дэлхийн аваргын хошой алтан медалийн эзэн болсон байна. 

Харин 2300 хүртэлх чансаатай нээлттэй ангилалд ДШХМ М.Гүнбаяр хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 2000 хүртэлх чансааны ангилалд Э.Амаржаргал хүрэл медаль хүртэж, ДШХ-ны дэд мастер /эмэгтэй/ цолны болзлыг хангажээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: