Даланзадгадчууд удахгүй шинэ багийн төв, өрхийн эмнэлэгтэй болно

2018 оны 05 сарын 01

Даланзадгад сумын 6 дугаар багийн төв болон өрхийн эмнэлгийн барилгын ажил төлөвлөгөөний дагуу баригдаж байгаа юм байна.

16*18 метр харьцаатай 2 давхар барилгын ажлыг гэрээнд заасны дагуу 8 сарын 10-ны өдөр гэхэд дуусгаж хүлээлгэн өгөхөөр орон нутгийн "Оршдос" ХХК, "Говийн харш" ХХК гүйцэтгэлийн ажлаа эрчимжүүлж байна.  

Одоогийн байдлаар барилга дээр 15 хүн ажиллаж байгаа бөгөөд цэвэр, дулаан, бохир, дотор засварын ажил эхлэхээр 30 хүн ажиллана гэж гүйцэтгэгч талаас мэдээллэжээ. 

Тун удахгүй Даланзадгадчууд будаг нь ханхалсан шинэ багийн төв, өрхийн эмнэлэгээ хүлээж авах юм байна. 

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: