Худалдааны төвийн тохижилтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна

2018 оны 05 сарын 01

 Анх 4-р сарын 14-ны өдөр худалдааны төвийн тохижилтын ажил эхэлж байсан. Харин өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна. "Итгэлт од харш" ХХК уг засварын ажлыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд  2300 мкв  тухайн талбайг бүрэн цементээр бүрж, мөн гэрэлт цамхагийг байгуулна гэж зураг төслөө гаргасан юм. Мөн худалдааны төвийг хүрээлсэн 75  мкв ногоон байгууламжийг байгуулна гэж тусгажээ.

 Ингээд зураг төслийн дагуу гүйцэтгэл хугацаандаа сайн хэрэгжиж байгаад албаныхан болон ард иргэд ам сайтай байгаа юм. 

5 сарын 16-ны өдөр Худалдааны төвийн 2300 м кв талбайн тохижилтын ажлыг хүлээлгэн өгөх ба энэхүү тохижилтыг хийснээр худалдаа наймаа эрхлэх ая тухтай орчин бүрдэхийн зэрэгцээ уг орчин, талбайн насжилт, эдэлгээ сайжирна гэж дүгнэж байна. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: