"Найдвар лиг-2018" тэмцээний аваргууд тодорлоо

2018 оны 04 сарын 30

Даланзадгад сумын Засаг дарга бөгөөд хотын захирагчийн ивээл дор зохион байгуулагдсан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдийн "Найдвар лиг-2018" тэмцээн БТСГазарт финалын тоглолтоо явуулж аваргуудаа тодруулаа. 
Сар гаруй хугацаанд үргэлжилсэн сагсан бөмбөгийн тэмцээнд 9-14, 15-17 насны ангилалд нийт эрэгтэй, эмэгтэй 300 гаруй тамирчин суралцагчид хурд хүч авхаалж самбаагаа дайчлан оролцсон юм.

"Найдвар лиг-2018" сагсан бөмбөгийн тэмцээнийг шагналт байруудад:
Эмэгтэй бага насны төрөлд Г.Анхмаа ахлагчтай 1-р сургуулийн баг тамирчид хүрэл медаль, Б.Энхжаргал ахлагчтай 4-р сургуулийн баг тамирчид мөнгөн медаль, П.Буянзаяа ахлагчтай 5-р сургуулийн баг тамирчид алтан медаль тус тус хүртжээ.
Эрэгтэй бага насны төрөлд Г.Учрал ахлагчтай 4-р сургуулийн баг тамирчид хүрэл медаль, Б.Ангараг ахлагчтай 1-р сургуулийн баг тамирчид мөнгөн медаль, Б.Барсболд ахлагчтай 7-р сургуулийн баг тамирчид Алтан медалийн эзэд боллоо.
Эрэгтэй дээд насны төрөлд А.Дашням ахлагчтай 1-р сургуулийн баг тамирчид хүрэл медаль, Б.Хүрэлбаатар ахлагчтай 3-р сургуулийн баг тамирчид мөнгөн медаль, Ө.Элбэгзаяа ахлагчтай 5-р сургуулийн баг тамирчид Алтан медалийн эзэд боллоо.
Эмэгтэй дээд насны төрөлд Б.Оюунпүрэв ахлагчтай 3-р сургуулийн баг тамирчид хүрэл медаль, А.Мөнгөнцацрал ахлагчтай 4-р сургуулийн баг тамирчид мөнгөн медаль, О.Өсөхбаяр ахлагчтай 5-р сургуулийн баг тамирчид Алтан медалийн эзэд болоо. Нийлбэр оноогоор 5- сургуулийн баг тамирчид "Найдвар лиг-2018" тэмцээний цомын эзэд боллоо.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: