Сургууль, цэцэрлэг төгсөлтийн арга хэмжээ зохион байгуулах уу?

2018 оны 04 сарын 30

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ТӨГСӨЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДУУЛАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ДААЛГАВАР ГАРЛАА

Төгсөлт, мөнгөн хонхны баяр болох гэж байгаатай холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг үүрэгжүүлсэн албан даалгавар гарлаа.
Төгсөлтийн баярыг эцэг эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгч багш нартаа өөрийн сурсан мэдсэн эрдэм, авьяасаа тайлагнах, боловсролын баримт бичиг гардуулах ёслол болгон тэмдэглэн өнгөрүүлэхийг даалгалаа. Мөн ерөнхий боловсролын сургуулийн 5 дугаар анги, цэцэрлэгийн төгсөгчдийн дунд төгсөлтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг анхааруулж байна. 
ТӨГСӨЛТИЙН БАЯР нэрийдлээр эцэг эх, асран хамгаалагчаас суралцагчаас хуульд заагаагүй аливаа төлбөр, хураамж, хандив авахыг хориглосон. Боловсролын тухай хууль, багшийн ёс зүйн дүрэм, албан даалгаварыг хэрэгжүүлж ажиллаагүй албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно. 
Тус албан даалгаварыг хэрэгжүүлж ажиллах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг хэрэгжүүлэгч болон хууль хяналтын байгууллагуудад хүргүүлсэн байна. Иймээс аймгийн Засаг даргын албан даалгаварыг боловсролын байгууллагын бүх шатанд хэрэгжүүлж ажиллахыг анхааруулж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: