"НИК" ХХК нүүрс тээврийн жолооч нарт гарын бэлэг өгч байна

2018 оны 04 сарын 27

Таван толгойн нүүрсний ордоос Гашуун сухайт-Ганц модны хилийн боомт хүртэл нүүрс ачсан хүнд даацын автомашинуудын цуваа уртын урт дарааллаар үргэлжилсэн хэвээрээ байна. Нүүрс тээврийн жолооч нарын хувьд машиныхаа бүхээгт цай хоолоо идэж уун, дутуу нойртой мөлхөх шахам явсаар хилийн боомт хүрдэг гээд тэдний нийгмийн асуудал хүндхэн байгаа.

Харин энэ үед "НИК" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд ШТС-аараа үйлчлүүлсэн жолооч нарт гарын бэлэг өгч, сэтгэлийн дэм үзүүлж байна. Тэд цахим хуудсандаа ийн нийтэлжээ.

"НИК" ХХК: “Халуунд халж, хүйтэнд хөрж ар гэр ахуй амьдралаа залгуулахаар өдөр шөнөгүй зүтгэж буй нүүрс тээврийн жолооч нартаа бяцхан гарын бэлэг өгч эхэллээ. Бид харилцагч хэрэглэгчээ дээдлэн илүү ойр ажиллах болно. Ажлын өндөр амжилт хүсье, алтан шар зам тань өлзийтэй байг” гэжээ.  

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: