5 сая ам долларын санхүүжилттэй төсөл хэрэгжихээр боллоо

2018 оны 04 сарын 27

Улс, аймаг орон нутгийн хөгжлийн түлхүүр болсон эмэгтэйчүүд, өсвөр үе, залуучуудын эрүүл мэндэд тулгамдсан олон олон асуудлыг шийдвэрлэх, тэдний эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанар хүртээмжтэй хүргэх зорилгоор ӨМНӨГОВЬ АЙМАГ, НҮБ-ИЙН ТӨРӨЛЖСӨН БАЙГУУЛЛАГУУД, ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН хамтран “ЭМЭГТЭЙЧҮҮД, ЗАЛУУЧУУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ” нэгдсэн хөтөлбөрийг 2018-2021 он хүртэл хэрэгжүүлж хамтарч ажиллахаар боллоо.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр эх хүүхдийн эндэгдлийг бууруулах, бэлгийн замаар дамжих халдвар, зам тээврийн осол аваар болон бусад өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж ажиллахад томоохон түлхэц болно гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид онцолж байлаа. 

Говийн оюу хөгжлийг дэмжих сан, НҮБ-ийн Хүн амын сан, Хүүхдийн сан, ДЭМБ, МУ-ын Засгийн газар болон Австралийн Засгийн газрын хамтарсан төсөлд 5.000.000 ам доллараар санхүүжүүлэгдэх юм.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: