Ж.Амартүвшиний дуранд буусан үзэсгэлэнт Өмнөговь аймгийн гэрэл зургууд

2018 оны 04 сарын 25

Хүн бүрийн ертөнцийг харах нүд, харж байгаагаа мэдрэх мэдрэмж харилцан адилгүй байдаг. Байгаль дэлхий бидний нүдийг баясгаж, сэтгэлийг амраах гэж бүхий л эд эсээ зориулж буй мэт өдөр шөнөгүй өнгө будгаа  цацсаар байдаг нь хэчнээн гайхамшигтай вэ.

Харин энэ л дүр зургийг хальснаа буулгаж, олон зуун жилийн дараа ч гайхамшигийг яг л байгаагаар нь харах боломжийг олгодог гэрэл зурагчдын мэдрэмж үгээр хэлшгүй тансаг юм.

Өмнөговь аймгийн гэрэл зурагчин Ж.Амартүвшин гэх энэ авьяаслаг залуугийн бүтээлүүдийг үзээд, түүний мэдрэмжийг гайхширахгүй байхын аргагүй. Зарим зургийг нь хараад ийм сайхан нутаг, дүр зураглал манай аймагт байдаг билүү ч гэж бодож сууснаа нуух юун.

Тэрээр Өмнөговь аймгийнхаа газар нутаг, байгаль, ан амьтны зургийг мөнхлөх гэж хичээн ажилладаг нэгэн. Ингээд түүний дуранд буусан үзэсгэлэнт Өмнөговь аймгийн гэрэл зургуудыг манай сайт онцолж байна.

Фэйсбүүк хаяг: Amartvwshin Amaraa

Фэйсбүүк хуудас: Amartuwshin Mongolian photographer 

Инстаграм хуудас: @amartuwshin_mgl_photography 

Өмнөговь аймаг Балга усны нуур

Дэлхийн хамгийн том усны нүүдлийн шувуу "борцгор хотон". Монгол Улсын улаан номонд орсон, маш ховор тааралддаг шувуу. 

Өмнөговь аймаг Ноён сум Ханын хэцийн тогтоц

Хэрмэн цав

Говь Гурван Сайхан Ёлын ам

Сэврэй сум Баян бор нуруу

Даланзадгад сум Далангийн гол

Өмнөговь аймаг Даланзадгад сум

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: