Язгуур урлагийн анхдугаар наадамд оролцохоор 13 сумаас уран бүтээлчид иржээ

2018 оны 04 сарын 25

Язгуур урлагийн анхдугаар наадам өнөөдөр Өмнөговь аймагт нээлтээ хийлээ. Уг наадамд оролцохоор 13 сумаас уран бүтээлчид зорьж ирсэн байна.

Аймгийн Засаг даргын “Бид хамтдаа” мөрийн хөтөлбөрт орон нутгийн онцлог соёлын өвийг хадгалах, хамгаалах, сэргээх, түгээн дэлгэрүүлэх, судлах, сурталчилах тухай тусгасаны дагуу говь нутгийн соёлын дархлаа дахин давтагдашгүй өв соёл бэлэн цэцлэх ерөөл, аялгуут магтаал, шанхайн уртын дуу, морин хуурын татлагын баялаг өв санг залуу үеэр дамжуулан түгээн дэлгэрүүлэх нь наадмын гол зорилго гэж албаныхан мэдэгдэж байлаа. 

Засаг даргын ивээл дор Монгол улсын Ардын жүжигчин, Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, Төрийн их хан хуурч, Өмнөговь аймгийн хүндэт иргэн Ц.Цэрэндоржийн нэрэмжит “Аялгуут магтаалчдын наадам”, Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Гомбын Оргойн нэрэмжит “Ерөөлчдийн наадам”, Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн , Хөгжмийн зэмсэг урлаач П.Байгальжавын нэрэмжит “Морин хуурчдын наадам, “Говь шанхайн уртын дууны наадмыг” зохион байгуулах юм байна. 

Тус наадам 4 өдрийн турш үргэлжлэх болно. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: