Дэлхийн шоу The Voice Mongolia-д Өмнөговийн эмэгтэй амжилттай оролцож байна

2018 оны 04 сарын 25

Монгол тв-ийн бүтээл The voice Mongolia шоу нэвтрүүлэг амралтын өдөр бүр үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уясаар хэдийнээ 3 сар өнгөрлөө.

Тус шоунд олон авъяаслаг оролцогч оролцож байгаагийн дунд Өмнөговь аймгийн бүсгүй Б.Золжаргал маш амжилттай оролцож нэгдүгээр шат буюу "Blind Audition"-с эхлэн шүүгч болон үзэгчдийг уянгалаг сайхан хоолойгоороо гайхшруулсаар тэнцсэн билээ. Ингээд нэвтрүүлгийн шүүгч, дасгалжуулагч Хурд хамтлагийн гитарчин МУГЖ Д.Отгонбаярын багийг сонгон тэмцээнээ үргэлжлүүлэхээр болсон. 

Тэгвэл хоёрдугаар шат буюу The Battle үедээ “Чи минийх” хэмээх дууг өөрийнхөөрөө чадварлаг дуулж дараагийн шатандаа өрсөлдөх эрхээ авч чадсан.

Түүний хувьд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг Дарга асан Ц.Баттулгын ганц охин бөгөөд Герман улсад мэргэжил эзэмшсэн юм. Германд суралцаж байх хугацаандаа амьд  хөгжмийн хамтлагт дуулдаг байсан төрөлхийн авьяастай нэгэн. Тэрбээр та бидний сайн мэдэх UBS телевизийн хөтлөгч Э.Гантулгатай гэр бүл болоод өдгөө 3 жил болж байна. Тэд одоо ой 10 сартай нэг охинтой.

The voice Mongolia шоуны хувьд ирэх 4-р сарын 28-ны өдрөөс эхлэн шууд дамжуулагдаж, үзэгчдийн санал асуулга авах болно. Өмнөговь аймгийн унаган охин авьяаслаг дуучин Б.Золжаргалдаа амжилт хүсье.

 

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: